Playtime наадмын танилцуулга

Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2016 Амьд Хөгжмийн Наадам энэ онд 6-р сарын 24, 25, 26-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус наадам энэ жил 15 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Playtime наадам нь Монгол улсад 1990-ѳѳд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ дугаралт, түүний тѳлѳѳлѳл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлагууд энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан.

2014 оноос Playtime наадам нь Нийслэлийн Засаг Даргын ивээл дор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж, олон улсын амьд хөгжмийн наадам болж цар хүрээгээ улам өргөтгөсѳѳр байна. Улаанбаатар хотыг орчин үеийн урлаг хөгжмийн соелыг түгээгч нийслэл хот болгож, дэлхийд алдартай хамтлаг дуучдыг тогтмол урьж, ойрхи хөрш улсуудыг хамарсан тэргүүлэх амьд хөгжим, орчин үеийн урлагийн наадам болгож улс орондоо аялал жуулчлалыг хѳгжүүлэхэд тус наадам ѳѳрийн хувь нэмрээ оруулах болно.

Playtime 2016 наадамд дэлхийд алдартай Швед улсын “The Radio Dept”, Япон улсын “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Сингапурын “Anna Judge April” болон ОХУ, Өвөр Монгол, Ѳмнѳд Солонгос, Монголоос олны танил, шилдэг, шинэ залуу 37 хамтлаг дуучин, Электроник дэнс хѳгжмийн шилдэг 20 Ди-Жэй нийт 50 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх гэж байна.

Мѳн наадмын үеэр VIP Зон гаргаж оролцогчиддоо тус үйлчилгээгээр дамжуулан залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Зон тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах үйлчилгээ багтдаг.

Үүнээс гадна “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ.

Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой.

Наадамтай холбогдох утас 333111, имэйл хаяг info@playtime.mn.