Харанга

1989 оны 10-р сарын 26 нд “Амьдрал” нэртэй анхны тоглолтоо Улсын Драмын Академик Театрт 6 удаа тоглосноор “Харанга” хамтлагын түүх эхэлжээ.
Хамтлагийн гишүүд:

  • МУГЖ Ц. Энхманлай – гоцлол гитарчин, ахлагч
  • МУСТА Я. Одсүрэн – гитарчин
  • МУСТА Н. Пүрэвдаш – бөмбөрчин
  • МУУГЗ Ц. Чулуунбат – аргил гитарчин
  • МУГЖ Х. Лхагвасүрэн – гоцлол дуучин
  • МУСТА Ц. Мөнх-Эрдэнэ – тонмэйстр

1994 онд зохиогдсон Монголын рок,поп хөгжмийн дээд шагнал гардуулах “Пентатоник” анхдугаар наадамд оролцон,оны шилдэг хамтлагаар шалгарч “Шилдэг хамтлаг” шагнал, 1995 онд Ц.Энхманлай “Шилдэг гитарч” шагналыг “Алтан цохиур”-ын хамт тус тус хүртэж байжээ.