Daisy & Gang

Дуучин Daisy Tnt.
2000 оноос дуучны гараагаа эхлэн 2003 онд Уруулын Будаг хамтлагтай тоглолтоо хийж, 2005 онд Сансара хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Түүний хувьд 2009 онд анхны цомгоо өөрийн нэрээр нэрлэн гаргасан бол удахгүй бие даасан түүний хоёр дахь цомгоо гаргах гэж байгаа.

Хөгжмийн зохиолч, продюсер Gang
Монголын рок болон поп хөгжмийн томоохон төлөөлөгчид Харанга, Нисванис, Naran, Номин Талст, The Lemons, A Sound, Daisy гэх мэт 10 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж өнөөдрийг хүртэл бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг зохиож, цомгууд дээр нь ажиллаж байсан. Одоогийн байдлаар ”Gang Records” студи байгуулан уран бүтээлээ туурвисаар байна.