Magnolian

Magnolian нь singer-songwriter Б. Дөлгөөний тайзны нэр. 2016 оны зун зургаан дуутай “Famous Men” нэртэй богино хэмжээний цомгоо гаргаснаас хойш Монголын хөгжмийн ертөнц, сонсогчдын дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан. Мөн түүний анхны цомгийг гадаад дотоодын нэр бүхий цахим хуудсууд өндрөөр үнэлжээ. Тодруулбал AНУ-ын нэр хүндтэй nerdist.com-д “7-р сарын Шилдэг Цомог”-оороо нэрлэсэн. Magnolian Playtime Festival-д 2015, 2016 онд дарааллан оролцож байсан бөгөөд энэ жил наадмын тайзнаас өөрийн шинэ уран бүтээлүүдээ хүргэх юм.