The Jazz Train

Хамтлаг 2016 оны 9 сард байгуулагдсан 5 залуу хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг юм. Хамтлагийн бүх гишүүд Хөгжим Бүжгийн Коллежийг сонгодог хөгжимчин мэргэжлээр төгссөн ба 2014 оны намраас эхлэн Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимд (GMUB) жазз хөгжимд суралцан, гадаадын олон орны багш нар, агуу хөгжимчдийн өгөөмөр туслалцаа, болон нөлөөлөлтэйгээр өөрсдийн хөгжимчдийн замналаа жазз хөгжимд зориулахаар шийдсэн.

The Jazz Train хамтлаг нь 2017 оны анхны бие даасан цомгоо “The Jazz Train” нэртэйгээр гаргасан бөгөөд энэ нь Монгол дахь анхны стандарт жазз инструментал цомог гэж нэрлэгдэж байгаа. Тус цомогт нийт 8 дуу бичигдсэн бөгөөд 6- дан хөгжмийн зохиол, Мартин Зенкэрийн шинэчилсэн найруулга бүхий 2 дуу бичигдсэн ба дуучин Э. Энхжаргал тус 2 найруулгыг дуулсан.

Хамтлагийн гишүүд:
Э. Шүтээн – Төгөлдөр хуур
Г. Хонгор – Нарийн бүрээ
Б. Мөнхтэмүүлэн – Саксафон
Ц. Мөнгөнтовч – Контрабасс
Б. Хүслэн – Бөмбөр, Вибрафон