Vatame

The Vatame хамтлаг нь 2007 онд анх байгуулагдсан бөгөөд альтернатив инди рок, пост рок чиглэлээр тоглодог. Анх 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан хамтлаг одоо Мөнхбат дуучин ,Билгүүнцог лийд гитар ,Алтангадас кэйборд, Мөнхчулуун басс гитар, Баттулга бөмбөр гэсэн таван хүнээс бүрдэнэ. 2007 онд анх Playtime Festival-д оролцсоноос хойш тасралтгүй уран бүтээл хийж байгаа. Энэ жил анхны цомгоо гаргахад бэлэн болсон ба 2 дахь цомгийн ажлаа эхлүүлээд байна.