Түгээмэл асуултууд

Хариулт
3 ѳдрийн тасалбар 50,000 тѳгрѳг 7/07-нд 14 цагаас, 7/08, 7/09-нд нэвтрэх эрхтэй.
2 ѳдрийн тасалбар 40,000 тѳгрѳг 7/08-нд ѳглѳѳ 8 цагаас, 7/09-нд нэвтрэх эрхтэй.
1 ѳдрийн тасалбар 30,000 тѳгрѳг 7/09-нд ѳглѳѳ 8 цагаас нэвтрэх эрхтэй.

Тасалбарыг: Хай-Фай болон Орэнж рекордзын бүх салбараар, www.hi-fi.mn-ээс хүргэлтээр худалдан авах боломжтой. Захиалгыг 333-555 утсаар авна. 333-111 утсаар хүргэнэ.

Хариулт

  1. Playtime наадмын автобус: Хүүхдийн ордоноос үнэ төлбөргүй цаг тутамд явна. Наадмын автобусын цагийн хуваарийг www.playtime.mn, facebook, twitter хуудас дээр үзэх боломжтой.
  2. Шугамын автобус: Шугамын автобус Офицеруудын ордоны буудлаас 15 минут тутам Гачуурт явна.
  3. Хувийн автомашин: Монгол Шилтгээн гаднаа хатуу хучилттай зогсоолын талбайтай. Гэхдээ машин тавих зай талбай хязгаартай тул аль болох автобусаар очихыг зѳвлѳж байна.

Хариулт
Наадмын үеэр тоглолтын талбай ойролцоо заагдсан газар дэвсгэрт майхантайгаа байрлах. Майхан үнэгүй оруулна.
Mонгол Шилтгээн дотор цѳѳн тооны чулуун байшин, гэр, дүнзэн байшин захиалж байрлах боломжтой. Захиалгыг урьдчилж 333-111 утсаар авна. Тѳлбѳрийг хийснээр баталгаажина.

Хариулт
Наадмын үеэр мэргэжлийн хувийн хамгаалалтын алба болон цагдаагийн ажилтнууд ажиллах болно. Наадмын үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэргэжлийн эмч ажиллах болно. Хулгай, хэрүүл зодоон хийх, туулайчлах, согтууруулах ундаа нууцаар оруулах зэрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, арилгах тал дээр харуул хамгаалалтын ажилтнууд болон Баянзүрх дүүргийн Гачууртын цагдаагийн албатай хамтарч ажиллах болно. Шар айргийг шилээр бус зориулалтын нэг удаагийн пластмасан аяганд хийж үйлчилнэ. Наадмын үеэр талбайд архи худалдаалахгүй.

Хариулт

  1. Наадам руу эхний өдөр аль болох эрт очих, харин шөнө оройтсон үед аль болох явахгүй байх (Жич: Наадмын сүүлийн автобус 02:00 цагт Монгол Шилтгээнээс хөдлөнө)
  2. Наадамд аль болох хувийн машингүй очих, Монгол Шилтгээн гаднаа хатуу хучилттай зогсоолын талбайд машин тавих зай олдохгүй байх магадлалтай.
  3. Хонох майхантайгаа, дулаан хувцастай, борооны цувтайгаа ирэх.
  4. Хувийн бэлтгэлтэй ирэх (мөнгө, ариун цэврийн хэрэгсэл, гар чийдэн, нарны шил, хамгаалах тос, борооны шүхэр, майханы цоож гэх мэт)
  5. Тоглоомууд авах (хөзөр, бөмбөг, агаарын теннис гэх мэт)

Хариулт

  1. Хоол, ус, ундаа болон согтууруулах ундаа гаднаас оруулахгүй.
  2. Зөвшөөрөөгүй талбай, голын ойролцоо майхан барихгүй байх.
  3. Хог хаягдлыг зөвхөн хогийн цэгт хаяна.
  4. Ил бие засахыг хориглоно. Торгуультай.
  5. Ил гал гаргахыг хориглоно.
  6. Зодоон хийсэн, наадмын үзэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд наадмын талбайгаас албадан гаргах болно.
  7. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд мэргэжлийн фото болон видео камер оруулахгүй.

Хариулт
Тийм. Харгалзах хүнтэй 12-оос доош насны хүүхэд үнэ төлбөргүй орно.