Анхаарах зүйлс

  • Наадам руу эхний өдөр аль болох эрт очих, харин шөнө оройтсон үед аль болох явахгүй байх
  • Хонох майхантайгаа, дулаан хувцастай, борооны цувтай ирэх
  • Хувийн бэлтгэлтэй ирэх (Мөнгө, ариун цэврийн хэрэглэл, гар чийдэн, нарны шил, нарнаас хамгаалах тос, шүхэр, майхны цоож гэх мэт)
  • Тоглоомууд авах (хөзөр, бөмбөг, агаарын теннис гэх мэт)
  • Хоол, ус, ундаа болон согтууруулах ундаа гаднаас оруулахгүй
  • Зөвшөөрөлгүй талбай, голын ойролцоо майхан барихгүй байх
  • Хог хаягдлыг зөвхөн хогийн цэгт хаяна.
  • Ил бие засахыг хориглоно. Торгуультай.
  • Ил гал гаргахыг хориглоно.
  • Зодоон хийсэн, наадмын үзэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан , согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн  тохиолдолд наадмын талбайгаас албадан гаргах болно.
  • Зөвшөөрөл аваагүй тохиолдолд мэргэжлийн фото болон видео камер оруулахгүй.
  • Наадамд бүх насны хүмүүс орох боломжтой.
  • Харгалзах хүнтэй 12-оос доош насны хүүхэд үнэ төлбөргүй орно.